Мартагдсан түүх

2016-04-26,
User avatar

2045 он. Дэлхийн улс бүрээс сонгогдсон шилдэг 200н эрдэмтэн мэргэжилтэнээс бүтсэн сансар судлалын анх дугаар баг дэлхийгээс хөөрлөө. Энэ бол хүн төрөлхтөний хийж буй оддод ойртох хамгийн том алхам болж байна...

2046 он. Сансар судлалын багынхан ор сураггүй алга болов. Одоогоор Дэлхийн Сансар судлалын хүрээлэнгийхэн шалтгааныг олох гэж оролдож байна...

Дараагын өдөр: Дэлхийн Сансар судлалын хүрээлэнгээс сансарын судлалын анх дугаар аялалыг амжилтгүй болсоноор зарлан. Дараагын аялалыг 10н жилээр хойшлуулах талаар шинээр хэлэлцэх болов. Ямар учир шалтгаанаас гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.

3000 он 7н сарын 8. Дэлхийн хүн төрлөхтөн түүхэндээ анх удаа харь гаригийхантай холбоотой тогтоолоо. Ийнхүү 6000н жилийн турших бид нар ганцаараа юу гэсэн асуултын хариулт олдов. Хүн төрөлхтөн ганцаараа биш ажээ. Харин одоо дараагын асуулт гарж ирлээ. Тэд дайсан уу? нөхөр үү?

3000он 11н сарын 3. Дайн дайн. Оддын анхдугаар дайн эхэллээ.

Тэнгэрийн хязгаараас ногоон гэрэл цухуйх болов. Энэ бол харийхан ирж буйн тэмдэг гэдгээг одоо нэгэнт бүгд мэддэг болжээ. Хамгаалалтын 1 дүгээр хорооныхон ирж буй аюулд бэлдэж эхэллээ. (Хамгаалалтын 1р хороо. Байрлал Улаанбаатар, Монгол)

-- Ааваа тэр ногоон гэрлийг хараа.
-- Тийм ээ, хүү минь хурдан явцгаая.
-- Ээжийг аваад явсан гэрэл мөн тэ?
-- Тийм ээ, хүү минь тийм болохоор хурдан нуугдах хэрэгтэй.
-- Бид нар яагаад ээжийн араас явж болохгүй гэж?
-- Энэ чинь бидний гэр шүү дээ ...

Довтолгоон төсөөлж байснаас эрт эхэллээ. Бөмбөг яг хамгаалалтын бүсийн голд уналаа. Хамгаалах хаалтыг ажлуулж эхэлсэнээр ахиж бөмбөг орж ирээгүй боловч байндаа туссан бөмбөг эхээхэн хохирол учруулжээ.

-- Аав аа ... Ааваа

Хүн төрөлхтөн харийнхны эсрэг тэмцсэн боловч эвэстээ ялагдалд хүрэв. 3009 оны 5н сарын 22нд хүн төрөлхтөн бууж өгөв. Харийнхан дэлхийг ноёрхох боллоо. Хэрвээ тэд нар далдын хүч чадалтай биш байсан бол магадгүй хүн төрөлхтөн ялагдахгүй байсан бизээ.

3010 он 3н сарын 10. 10р бүс (хуучнаар Улаанбаатар, Монгол.)

-- Батаа чи надтай цуг явах уу?
-- Хаашаа?
-- Алтай руу.
-- Тийшээ явж яах гэж байгаан?
-- Тэнд алдартай Тэнүүний босогчид байгаа гэж би дууллаа.
-- Тийм үү? Тэнүүний чөлөөлөх хөдөлгөөнийхөн үү?
-- Чшш, тэд нар сонсчихно шүү!
-- Гэхдээ ...
-- Яасан?
-- Би явчихвал муу ээж минь ...
-- За тэгвэл найз нь явлаа. Чи эндээ ээжийгээ харж үлддээ. Надад ямар хамгаалах зүйлс байх биш.
-- Чамд чиний амь нас чинь байна шдээ.
-- Хэрвээ ингэж амьдарвал тэр амьдралаар ч яах билээ. За баяртай сайн сууж байгаарай.
-- Тэд нарыг заавал олоод над дээр эргэн ирээрэй.
-- Баяртай.
-- Баяртай.

Алтайн уулс. Тэнүүний чөлөөлөх хөдөлгөөний байр.

Дандар (мэдээлэх багийн ахлах): Бид энд удаан байж болохгүй байх гэж бодож байна. Хүмүүс нэмж ирэхээ болиод сар болж байна. Хэрвээ одоохон эндээс холдохгүй бол харийхан бид нарыг удахгүй олох болно шүү дээ.

Тэнүүн: Ахиад долоо хоног харъя. Тэгээд бид нар эндээс хөдлөн хойшоогоо Хэнтий уулсыг чиглэн явах болно. Тийм болохоор туршуулын хэсгийнхнийг маргааш угтуулан илгээ.

Хасархүү (туршуулын хэсгийн ахлах): Гэхдээ бид нарын өмнө явуулсан туршуулуудаас хариу ирээгүй шүү дээ. Бид нар магадгүй өөр тийшээ явах хэрэгтэй байх гэж бодож байна.

Тэнүүн: Яахаараа холбоо байдаггүй билээ?

Хасархүү: Бидний нууц шугамыг харийхан илрүүлчихсэн болохоор хэрэглэж болохгүй болсон. Тэгээд тэд нартай холбоо тасарсанаас хойш нэг хонож байна.

Тэнүүн: Тэгээд яахаараа надаа мэдэгддэггүй билээ.

Хасархүү: Уул нь ирчихнэ гэж бодсон юм л даа.

Энэ үед гадаа тэсрэх чимээ дуулдлаа. гол асарт хуралдан байгсад гадагш яаран гарвал харийхан аль хэдийнээ тэд нарыг олчихсон байв.

Тэнүүн: Бүгд ХЧИ*-дээ бэлдээд. Бүх хүчээрээ тулаанд.

*ХЧИ бол харийхний дэлхийг эзлэхдээ хэрэглэсэн зэвсэг бөгөөд. Энэ зэвсэг нь хүн хүнээс хамаарч өөр өөрийн гэсэн хүч чадал гаргадаг болохоор хүмүүс ХЧИ буюу Хүн Чанар Идэвхжүүлэгч хэмээн нэрлэжээ. Энэхүү төрөөрөмж нь гарын алга шиг хэмжээтэй бөгөөд хоёр талдаа мөрөнийг дарж суух оруулгатай ажээ. Тэгээд энэхүү ХЧИ-г ардаа үүрсэний дараагаар биер тог гүйж буй мэдрэмж төрөх бөгөөд хүн болгонд өөр өөрийн гэсэн хүч чадал илэрдэг байна. Оддын анхдугаар дайны үед хүн төрөлхтөн эхэндээ энэ талаар ямар ч мэдлэггүй байсан бөгөөд үүнээсээ болон ялагджээ. Харин дайны үед болон дайнаас хойш олон эрдэмтэн хичээнгүйлэн зүтгэсний үр дүнд харийхний эвдэрсэн ХЧИ-г ашиглан хүнд тохирох ХЧИ-г бүтээсэн байна. Гэвч эдгээр нь жинхэнэ ХЧИ-гийн хаана нь ч хүрэхгүй байлаа. Магадгүй хүний мөн чанар харийхнаас долоон доор ажээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax