Mongol undesnii huwtsas

2016-05-18,
 1. монголүндэсний хувцас Л.Бямбацэцэг Д.Золжаргал М.Даваасүрэн
  1. 2. Зорилго: Үндэсний хувцаснуудтай танилцах Өөрийн амьдралд хэрэглэдэг хувцастай танилцах Гоёл чимэглэлүүдийг мэдэх
  2. 3. Агуулга1. Хувцас хамгийн анх хэзээ үүссэн тухай2. Монгол хувцасны түүхэн уламжлал3. Цэвэрхэн, зохимжтой, зөв хувцаслахын мөн чанар4. Дипломат болон албан ёсны буюу ажил хэргийн хувцасны үүсэл, хөгжил5. Өнгөний сонголтын тухай6. Ажил хэрэгч эрэгтэйн хувцас7. Ёслолын хувцас8. Ёслол хүлээн авалтанд оролцож буй эмэгтэйчүүдийн хувцаслалт
  3. 4. Халх хувцас
  4. 5. Баяд
  5. 6. Казак
  6. 7. Ойрад
  7. 8. 1.Цэвэрхэн, зохимжтой, зөв хувцаслахын мөн чанар Хүний өмссөн хувцас нь хэл яриа, зан араншингийн нэгэн адил уг хүний тухай бодит, багц мэдээллийг өгдөг. Тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэлчинг нь хүртэл хувцсаар тодорхойлж болно. Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг, бүлэг бүр өөрсдийн онцлогтой, “Хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ. Бид, хэн нэгэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг ньтэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж сонсож буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг. Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох ёстой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, зан каншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна.
  8. 9. Торгууд
  9. 10. Захчин
  10. 11.  Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, хамгийн мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй. Жишээ нь: Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараа өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна. Бизнесийн байгууллагууд ч ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогын нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл: Ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийнх байдаг. Дүрэмт хувцас өмсдөг цэрэг, цагдаа мөн банк, нисэх, гааль болон үйлчилгээний газруудаас гадна яам тамгын газар, улс төр олон нийтийн байгууллага, сургууль, бизнесийн байгууллагуудад ажиллагчдын хувцсанд хатуу шаардлага тавигдана. Тухайлбал: Эрэгтэйчүүд уламжлал ёсоор костюм, голдуу цайвар өнгийн цамц өмсч зангиа зүүдэг. Эмэгтэйчүүд хослол өмсөх бөгөөд цээжин биеийн 1/3-ээс илүү хэсгийг ил гаргахгүй. Үүнд: энгэр нь эгэмний хонхороос 30-40 мм-ээс илүү задгай, гүн ухлаадастай байж болохгүй ба мөр, суга ил гарсан хувцас өмсддөггүй юм байна.
  11. 12. Богд хаан, Монгол үндэсний бөх
  12. 13. Монгол үндэсний хувцас•Мандах төрийн малгай•Бүтэх төрийн бүс•Дэвжих төрийн дээл•Тулах төрийн гутал
  13. 14. Мандах төрийн малгай •Эх бие •Бүч •Чих
  14. 15. Бүтэх төрийн бүс Дурдан
  15. 16. Дэвжих төрийн дээл
  16. 17. Тулах төрийн гутал
  17. 18. Өөрөөр хэлбэл: богино ханцуйтай цамцны ханцуй булчин, тохой орчмоос богино байж болохгүй. Хормойн урт тахим орчим буюу түүнээс доош дээш 10 мм урт, богино байж болно. Юбканы урт нь өвдөгнөөс арай доогуур хэмжээтэй байх ёстой. Харин цэнгээний газар мини эсвэл хормой нь шагай шүргэсэн юбка өмсвөл тохиромжтой. Учир нь цэнгээний газарт ажилладаг эмэгтэй цээж, хөлөө аль болох ил харуулж хувцаслах нь тухайн нөхцөл байдалд таарна. Улс төр, олон нийтийн алба хашдаг хүн уламжлалын дагуу, сонгодог загвараар даруу төлөв, бас гял цал хувцаславал ажилд нь зохицно. Гэхдээ энгийн үед цаг үргэлж орчин үеийн маяг загвараар хувцаслах нь зүйтэй. Эцэст нь өгүүлэхэд хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь: өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээсээ илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ. Жич: Бид дэлгүүрээс янз бүрийн орны төрөл бүрийн хувцас өөртөө сонгон авдаг. Худалдан авахдаа дараах хувцасны хэмжээг харгалзан үзэж авбал тохиоромжтой. Учир нь улс орнуудын хувцасны размер зөрүүтэй байдаг.
  18. 19. Эрэгтэй хувцасны хэмжээКостюмОрос 42 44 46 48 50 52 54 56Европын орнууд 36 38 40 42 44 46 48 50Их Британи 10 12 14 16 18 20 22 24АНУ 6 8 10 12 14 16 18 20Хятад, Япон S S M M L L XL XXLСүлжмэл цамц, гадуур хувцасОрос 42 44 46 48 50 52 54 56Европын орнууд 36 38 40 42 44 46 48 50ЯпонИх Британи, АНУ 46 48 50 52 54 56 58 60Хятад S S M M L L XL XXL
  19. 20. Сорочка цамцОрос, АНУ, Их Британи 14 141/2 15 151/2 153/4 16 161/2Европын орнууд, Япон 36 37 38 39 40 41 42ГуталОрос, Европынорнууд 39 39,5 40 40,5 41 41,5 42 42,5 43 43,5 44 44,5Их Британи 51/2 6 61/2 7 71/2 8 81/2 9 91/2 10 101/2 11АНУ 61/2 7 71/2 8 81/2 9 91/2 10 101/ 11 111/2 12Япон, Хятад 24,5 25 25,5 26 26,5 27 27,5 28 28,5 29
  20. 21. Эмэгтэй хувцасны хэмжээКостюмОрос 42 44 46 48 50 52 54Европын орнууд 36 38 40 42 44 46 48Их британи 10 12 14 16 18 20 22АНУ 6 8 10 12 14 16 18Хятад, Япон S S M M L L XLДаашинз, гадуур хувцасОрос, Европын орнууд 36 38 40 42 44 46 48 50 52АНУ, Япон 8 10 12 14 16 18 20Их Британи 30 32 34 36 38 40 42Австрали 30 32 34 36 38 40 42
  21. 22. Цамц, сүлжмэл цамцОрос, Европын орнууд 34 36 38 40 42 44 46АНУ, Япон 32 34 36 38 40 42 44Их Британи 40 42 44 46 48 50 52ГуталОрос, Европынорнууд 35 35,5 36 36,5 37 37,5 38 38,5 39АНУ, Япон 31/2 4 41/2 5 51/2 6 61/2 7 71/2Англи 21/2 3 31/2 4 41/2 5 51/2 6 61/2Итали 36 36,5 37 37,5 38 38,5 39 39,5 40Франц 32 33 34 35 36 37 38 39 40
  22. 23. 2.Хувцас хамгийн анх хэзээ үүссэн тухай 40 – 50,000 жилийн тэртээ Чулуун зэвсгийн эхэн үеээс дунд чулуун зэвсгийн үе мөстлөгийн үетэй давхацсан. Энэ нь цаг агаарын хурц өөрчлөлтөнд хүргэсэн. Агаарын температурын бууралт нь амьтны аймаг, ургамлын аймаг төдийгүй мөн хүний бие бялдарт өөрчлөлтийг бий болгосон. Хүмүүс нэлээд сайн хөдөлмөрийн зэвсэгтэй болсон байсан. Хурц, шовх багаж хэрэгсэл болох хутга, жадны үзүүр, арьс маажигч, багаж хэрэгслүүдийг ашиглаж, ан хийдэг байсан ба Энэ үеийн соёл иргэншлийн хамгийн том ололт гал нээгдсэний дараа хүмүүс байрлах оромж барьж, балар эртний хувцас өмсөж эхэлсэн.
  23. 24. 3.Монгол хувцасны түүхэн уламжлал Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг. Хүннү нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон Монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү нарын халааг авч төр улсаа мандуулсан Сяньби, Жужан нарын хувцас ч мөн хожмын Монгол хувцастай төстэй байсан нь сурвалж бичгээс мэдэгдэж байна. Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын дотор Хятан нарын хувцас эртний Монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг харж болно.
  24. 25.  Дундад зууны үед Монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх (1252), Хубилай (1275) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, цэргийн, албаны хувцас хэмээн ангилагдах болжээ. Энэ үеийн Монгол дээл нь зөв ташуу энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. Манж Чин улс 17-р Хятад Монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар Манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас “ Гадаад Монголын төр засах явдлын яамны хууль зүйн бичиг” Монгол ван, гүнгүүдийн цол хэргэм зэрэг дэвийн хувцасны хэв маяг хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд тайж нар ван, гүн, бэйс, бээл зэрэг шинэ цол хэргэмтэй болж Манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед Монголын эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол хүний дээлний мөөрөлжин энгэр хэвээр үлдсэн.
  25. 26.  Эртний монгол эхнэрүүд өндөр оройтой богтого малгайтай хоёр сараалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа 17 зууны үеэс зарим ястны тухайлбал Мянгад, Халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноор толгойн боолт, үсний хавчаар, үсний гэр хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтого малгайнаас улбаатай байдаг. 1911 оноос Монгол улсын хаан, хан, ван, гүн, бээл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч Манжийн үеийн хувцсанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн.
  26. 27. Халх Монголчуудын хувцас, гоёл чимэглэл Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна эмээл хазаар, сайн модоор хийж, яс мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур өмсөх ууж хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэр дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нудрага хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлний урттай тэнцүү, оноо нь дээлнийхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог. Халх эхнэрийн чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох толгойн боолт, үсний гэр, үсний хавчаар, энгэрийн гуу, хүзүүний зүүлт, ээмэг, бөгж тэргүүтэн алт, мөнгө, шүр ,сувдан эдлэл ордог.
  27. 28. Ойрд Монголчуудын хувцас, гоёл чимэглэл Дөрвөдүүд өвөлд бусад халхуудтай адил нэхий хурганы арьсаар оёсон дээл, зус бөс торго чиччүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг “дэвэл “, “үч” гэж ялгана. Дэвэл нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бүс торгоор өнгө татаж оёсон дээлээ үч гэнэ. Зун лавшиг буюу тэрлэг. Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг сэвгэр гэх ба тэдний өмсдөг дээлийг лавшиг уужийг цэгдэг гэнэ. Дөрвөд хувцасны нэг өвөрмөц соёл нь тасам, киаз юм. Энэ нь хүмүүсийн нас хүйс намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвлийн тасам нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан ногоон өнгийн бүсээр өнгө ялган эмждэг. Ойрд эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт “үч”, “дэвэл” өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө малхай хэмээн нэрлэдэг. Дөрвөд малгайн онцлог нь эртний Монголчуудын хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан болжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий “хулхивч” хэмээх үнэг хурганы арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалзаар чимэглэсэн холхивч их өмсдөг байжээ.
  28. 29.  Эртний Монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрд монголчуудын гутал юм. Түүний нэгэн тод жишээ бол дөрвөд госон юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байсан аж. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх 4 янзын гутал өмч иржээ. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуун чимэглэл шигтгэсэн, гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд чих, гэзэг, гар, хуруундаа мөнгөн чимэглэл ихээр зүүж ирсэн байна. Дөрвөдүүд охид хөвгүүнээ 18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байна. Хөвгүүдийн үсний үзүүрт ширээсэн буюу залгаа, охидын үсэнд боодог хэмээх чимэглэл зүүж өгнө. Боодог нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт цацаг гаргасан нэгэн зүйл гоёл юм. Хуруундаа бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ төдөг хэмээх дан мөнгөн горхи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд хэтэч сүүвч хэмээх 7 цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага зүүж гоёно. Ойрд монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт хутга, мөнгөн, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан хөөрөг гаанс эдэлж хэрэглэсээр иржээ.
  29. 30. Баядуудын хувцас, гоёл чимэглэл Баяд эрчүүд өвөлд хоолой энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсөж байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг ба өдөр дутам даавуу даалимбан лавшиг өмсдөг байв. Морин хийлэнгээс гадна лавшигны зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ өвөр хийлэн гэнэ. Баяд эрчүүд хэвнэг өмсгөлийг бороонд өмсдөг байжээ. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл гэдэг. Цагаан захны хуниас 8,12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ. Сээтгэр малгай тойруул тоорцог, дуулха, лоовууз гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал өмсдөг. Энэ нь тэмээний утсаар ширж давхар бүс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай улаан госыг хар модны золтосны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байж. Гутлынхаа доогуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ.
  30. 31. Дарьгангын хувцас, гоёл чимэглэл Дарьгангачууд хэмээн монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь дарь уул, Ганга нуурын нэрээр нэрлэгдсэн ард түмэн юм. Тэд манжийн эзэн хааны дархан сүргийг маллах болсон ард иргэдээс үүсэлтэй. Зуны улиралд бүс даавуун тэрлэг өвөл бусад Монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд “хамжаар-хантааз” давхац хүрэм өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ. Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидна. Гутлын хэлбэр загвар нь ерөнхийдөө монгол гутлынхтай адил. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр 3 сарьстай, 36 угалзтай зурмал улт, 2 сарьстай, 18 угалзтай наамал улт, 4 сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг.
  31. 32.  Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг охидын, эхнэр хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл нь толгойн өмсгөл чимэглэл юм. Охидын даахыг багад нь хоёр салаа өвөр болгон засаад дараа нь тав гэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүр сувдтай мөнгөн даруулга хаддаг. Эхнэрүүд нь халх эхнэрийн нэгэн адил эхнэр дээл, хилэн малгай, урт ууж, ээтгэр хоншоортой монгол гутал өмсдөг байжээ. Дарьганга эхнэрүүдийн гоёл чимэглэл нь өвөрмөц хийц бүхий “татуур” толгойн боолт, “хавчаар” “сүйх” “шивэргэл” үсний гэр, ар мөрний “гуу” “шалиг” бэл зэрэг болно. Тэдгээрийг мөнгөөр урлаж, шүр, сувд номин эрдэнийг шигтгэн чимэглэнэ.
  32. 33. 4.Дипломат болон албан ёсны буюу ажил хэргийн хувцасны үүсэл, хөгжил Хамгийн анх дипломат болон албан ёсны буюу ажил хэргийн хувцас нь 19-р зууны дунд үед Франц улсын Аристократуудаас үүсэлтэй гэж үздэг. Аристократууд гэдэг нь: Францийн өндөр боловсрол эзэмшсэн сэхээтнүүд бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөр бусдын нөлөөлөлд үл автагчид, бүх асуудалд өөрийн өнцгөөс хандаж чиг шугамыг баримталдаг байсан төдийгүй Дипломат хувцас, Дипломат ёс суртахуун, Дипломат үзэл баримтлал нь Аристократуудаас эхээ авч хөгжсөн гэж үздэг.
  33. 34.  Хамгийн анх 19-р зууны дунд үеэр Франц улсад гоцик буюу шөвгөр, шовх, хурц өнцөгтэй байшин, барилга, хувцас болон бусад эд зүйлс маш их моодонд орж байлаа. Хүн ард нь ч шовх үзүүртэй дээвэртэй байшинд амьдрах дуртай, бөгөөд янз бүрийн шовх өнцөгтэй эд зүйлсийг хэрэглэж байсан. 1862 онд Дипломат хувцасны анхны бүтээл болох гоцик хэлбэртэй Түфлийг Аристократ эмэгтэйчүүд зохион бүтээж өмсөх болсноор Дипломат хувцасны эхлэл тавигдсан гэж эрдэмтэн судлаачид үздэг. Яагаад заавал Түфлээс Дипломат хувцасны эхлэл тавигдсан бэ? Учир нь: Гоцик буюу шовх хэлбэртэй Түфлийг Аристократууд зохион бүтээхдээ дараах утга санаанаас үндэслэн бүтээжээ.
  34. 35. Үүнд: 19-р зууны үеийн тариачид болон пролетари буюу ажилчин анги, нийгмийн доод давхаргынхан ямар ч хэлбэргүй том хэлхгэр өмд цамц, бөөрөнхий хоншоортой гутал зэргийг өмсдөг байлаа. Тааралдсан эд зүйлсийг биедээ авч явдаг байсан ба гадуур хувцас нь өнгөний сонголт муутай хэлбэргүй бөгөөд тэдгээр хүмүүсийг гаднаас нь ажиглан харахад өөрийн гэсэн үзэл бодол, амьдралын зорилго, зорилтгүй, бага зэрэг ухаантай гэсэн хүнийг өөрөөсөө дээгүүр тавьж тэдний үзэл бодолд автаж бусдыг дагалдагч алиа салбадай болон хувирдаг гэсэн дүр зураг тэдгээрийн өмссөн хувцаснаас харахад нүдний өмнө тод илрэлээ олдог гэж Аристократууд үздэг байв.
  35. 36.  Аристократууд тун удалгүй түфлээс гадна Костюм Пиджакийг бүтээжээ. Тэдний зохион бүтээсэн хувцас бүгд хурц өнцөгтэй, заавал аль нэгэн газраа өнцөг үүсгэж, эмх цэгцийг харуулсан загвартай байлаа. Ингээд Аристократууд өөрсдийн энэхүү хувцсыг дүгнэн тодорхойлохдоо: гоцик болон өнцөг гаргасан дөрвөлжин дүрстэй хувцас нь эмх цэгцтэй, Аристократуудын шинж байдлыг цогцоор нь харуулдаг гэж дүгнэсэн. Энэхүү Костюм пиджакийг өмсөх болсноор хэтэрхий шовх биш, бас хэтэрхий бөөрөнхий биш алтан дундаж, өнцөг гаргасан хэлбэртэй байвал энэ нь тэдний үзэл бодолд нийцэх болжээ. Дээрхээс үүдэн Аристократууд буюу улс төрийн том зүтгэлтнүүд, эрдэмтэн, багш нар элитүүд бүх зүйлд Алтан дундаж байх нь зүйн хэрэг хэмээх ойлголтыг бий болгожээ. Энэ ч мөн орчин үеийн Дипломатчдын шинж байдалд их нөлөө үзүүлсэн байж болох юм.
  36. 37. 5.Өнгөний сонголтын тухайХувцаслах нүүрээ будахдаа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг нарийн мэдрэмж шаардагдана. Хаана ямар үед өмсөх болон зүс царай янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар өөрсдийн өмссөн хувцасны имэж, өнгө шийдлийг зөв тохируулж чаддаг болох юм. Өдөр тутам буюу ажилдаа өмсөж болохгүй өнгө гэж үгүй. Харин өнгө бүрийн хэмнэл, хувилбар, тэдгээрийн зохилдоог сайн мэдэж сайхан хослуулах нь чухал.Улаан, улбар шар, шар, ногоон, хөх, цэнхэр, нилгэсэн үндсэн 7-н өнгө байдаг. Эхний 3-н өнгө нь нарны өнгөтэй учир дулаан, үлдсэн дөрвийг хүйтэн өнгө гэдэг.Аливаа өнгөний завсрын бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Харин ямар ч өнгөний хурц, тод хувилбар нь гоёлын болон ёслолын гэсэн утгад хамгийн их дүйцнэ.
  37. 38.  Өнгөний их мэдрэмжтэй гэгдэх япончууд бор өнгөний 51, улааны 38, ягааны20, шарын 45, ногооны 63, хөхийн 45, цагааны 8, саарлын 21, харын 5 гэх мэтээр нийт 350 хэмнэлийн өнгийг ялгаж нэрлэж чаддаг байна. Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславаас таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно. Харийн материал нь эрээн л биш бол олон өнгийг алаглуулах, хослол биш эрээн хувцсыг эрээнтэй нь өмсөх нь маш зохимжгүй. Хүзүүнд зүүсэн алчуурын өнгө ч энд хамаатай. Хослуулан өмсөхөд зохицдог өнгөөс дурдвал: Хар-цагаан, улаан, ногоон, нимбэгэн шар, улбар, хөх ягаан болон цайвар, завсрын өнгүүд гэх мэт. Хөх-цагаан, саарал, улаан, цэнхэр, нимбэгэн шар, нил ягаан гэх мэт. Саарал-шунхан улаан, хөх, хар, улаан, ногоон, нил өнгөний хувилбарууд гэх мэт Хүрэн-хул, шаргал, алтан шар, цагаан, хөх ягаан, цайвар ногоон гэх мэт. Шар-хүрэн, улаан хүрэн, ногоон цайвар гэх мэт болно. Мөн улаан, хар, цагаан зэрэг эсрэг, тэсрэг өнгүүд хослон зохих нь илүү байдаг. Бүдэг өнгийг бүдэгтэй нь хурцыг хурцтай нь хослуулах нь сайхан зохицолддог.
  38. 39.  Өдөр тутмын ажилд өмсөхөд завсрын өнгө буюу саарал, үзмэн бор, хүрэн, цагаан шаргал, цагаан саарал мэтийн нүдэнд дулаан өнгө хамгийн тохиромжтой байдаг бол хар болон биений өнгө тун ч зохимжгүйд тооцогддог байна. Бусад гэгээн өнгөтэй хослуулалгүй нэл хар өнгийн хувцсийг ажилдаа өмсөх нь хэт албархаг, уйтгартай оворжуу харагдуулдаг. Харийн хар өнгө нь гудамж, үдэшлэг, бүжгийн танхимд зохицохын дээр ёслолын хувцасны өнгө юм. Хар өнгө ямарч өнгөтэй хослуулан өмсөхөд хамгийн зохимжтой суурь өнгө юм. Бас хар бараан өнгө нь биеийн хэмжээг нарийн жижиг болгож харагдуулдаг бол цагаан цайвар өнгө нь том өргөн болгодог байна. Өнгөний утга илэрхийлэл: Саарал- 21 хэмнэл байдаг. Ийм өнгөөр хувцаслахад сөрөг нөлөө үзүүлэх нь бага, хэзээ ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлдэг өнгө гэж сэтгэлзүйчид үздэг. Тайван тэнцвэртэй төвийг сахисан, даруу байдлыг илэрхийлдэг учраас янз бүрийн маргааныг шийдвэрлэн зохицуулах үед тохиромжтой. Цагаан-8 хэмнэл байдаг.Элбэг дэлбэг, шинэ сэргэг, сэтгэл хангалуун жаргал цэнгэлтэй, хир буртаггүй ариун сайхны бэлгэ тэмдэг. Хүмүүст амралт тайтгарал авчирдаг гэж сэт/зүйчид үздэг. Дулаан улиралд өмсөхөд тохиромжтой. Учир нь нарны гэрлийг шингээх бус ойлгодог.
  39. 40. Хар-5хэмнэл байдаг. Баяр баясгалангүй, хуучныг баримтлагч, хэталбархуу, ёсорхог, уур уцаартай байдлыг илэрхийлдэг гэж сэт/зүйчидүздэг. Мөн сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, ёс дэг журмыг сахигч гэсэнсэтгэгдэл төрүүлнэ.Ногоон-63 хэмнэл байдаг. Хүнд энх амгалан тогтвортой байдал,тайтгарал авчирдаг тул ядарсан, бухимдсан үедээ ногооныг сонгох ньзүйтэй. Мөн шударга, өөртөө итгэлтэй, дайчин, боловсролтой байдлыгилтгэдэг.Улаан-38 хэмнэл байдаг. Засаглал хүч түрэмгий бадрангуй байдал эрхмэдлийг илтгэхээс гадна гал, амьдрал, хүч чадал, хайр дурлалын бэлгэтэмдэг болдог.Хөх-45 хэмнэл байдаг. Аажуу тайван тогтвортой байдал, уйтгар гунигхүйтэн хөндий байдлын илэрхийлэл гэж сэтгэлзүйчид үздэг. Нисэхцагдаа шүүх прокурорынхны хувцасны өнгө. Хөх өнгө нь хүчийгбэлгэдсэн, дэглэм журамтай, сэтгэлийн харьцангуй тогтвортой байдлыгилтгэдэг.Шар-45 хэмнэл байдаг. Зөв боловсон харьцаатай, сэхээтэн маягийнхүний бэлгэ тэмдэг болж өгсөн. Азийн зарим орнууд гашуудлын өнгөгэж нэрлэдэг. Мөн төвдүүд худал хуурмаг, хардлагын шар нүд гэжярьдаг.
  40. 41. Улбар шар-23 хэмнэл байдаг. Золбоолог хөгжилтэй төдийгүй хүчирхэгзахирангуй байдлыг илтгэдэг гэж үздэг. Тоь тухтай, ая таатайсэтгэгдэлтөрүүлнэ. Улбар шар өнгө нь нарны гэрэлтэй холилдон зүрхнийажиллагааг сайжруулан хийморь сэргээдэг тул шүхэрчид, ууландавирагчид, ер нь тамирчид сонгох нь элбэг. Анхааруулах өнгө учираюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын хувцас хийнэ.Ягаан-20 хэмнэл байдаг. Эмэгтэй хүний намба төрх энхрий ялдамэелдэг зөөлөн булбарай, байдал, эв эе, янаглалын бэлгэ тэмдэг. Настогтсон эмэгтэйчүүдийг залуу золбоолог хөнгөн шингэн байдалтайболгоно. Бусдын анхаарлыг өөртөө татах увидастай өнгө юм.Нил-21 хэмнэл байдаг. Бие даасан, итгэлтэй бардам, ер бусын,нуугдмал, бас хээнцэр, ганган, хиймэл байдлыг илэрхийлдэг. Шинэсэргэг уур амьсгал авчирдаг тул мартагдсан, хуучирсан харилцаагаасэргээх хөндөх үед шинэ хандлагаа илтгэхдээ сонгон өмсөхөдтохиромжтой.Бор-51 өнгийн хэмнэлтэй. Эгэл жирийн хүмүүсийн бэлгэдэл болдог.Хуучинсаг үзлийн илэрхийлэл болдог. Дипломат албаны үе дэх аргахэмжээнд өмсвөл зохимжгүй.
  41. 42. 6.Ажил хэрэгч эрэгтэйн хувцас Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь костюм юм. Свитер, жемпер болон хүрэм, хантааз гэх мэтээр чөлөөт загвар, хийцтэй ямарч хувцас өмсөж болох ч өөрийн үзэл бодол, соёл, боловсрол, зэрэг зиндаа тэр бүү хэл зан авираа илэрхийлэхэд костюм хамгийн өргөн боломж олгодог. Хэзээ хаана ямар өнгө загварын костюм өмсөхөө бодох хэрэгтэй. Мөн зун болон хавар намар хөнгөн нимгэн хөвөн даавуун костюмыг сонгоно. Нарийн ноосон, даавуун костюмыг ч зун өмсөж болно. Өвөл өмсөх бол зузаан ноосон даавуун болон бүдүүн нэхээстэй даавуун костюм тохиромжтой. Албан ёсны байдалд пиджакаа заавал бүрэн товчилно. Үүнд: Ёслоын ажиллагаа, уулзалт, хурал зөвлөгөөнд оролцож байх. Илтгэл тавих, үг хэлж байх. Тэргүүлэгчдийн ширээний ард сууж байх. Зоогийн газарт байх Театр киноны зааланд орох үед Танихгүй хүмүүсрүүойртох үед Хослон бүжиглэх Эмгэнэл илэрхийлэх
  42. 43.  Зэрэг тохиолдолд пиджакаа товчилно. Ингэхдээ европ маягийн костюмны дээд талыг товчлохгүй. Америк маягийн костюны доод товчийг товчлохгүй. Харин хооллохоор суух, театрын суудалд болон албан бус үед товчоо тайлан задгайлж болно. Цамц: ажилдаа болон өдөр тутам өмсөхөд цамцны өнгө сүүлийн үед нэг их чухал биш болжээ. Заавал цагаан өнгийн цамц байх шаардлагагүй. Костюмны дэвсгэр өнгөд зохицож, хамгийн чухал нь зангиатай уялдаж байвал сайн. Харин ёслолын хувцсан дээр заавал цагаан өнгийн цамц өмсдөг ёстой. Баяр ёслолын ажиллагаа болон үдэшлэг уулзалт, театрт хар, бараан костюм өмсвөл цагаан цайвар өнгийн цамц хамгийн зохимжтой харагддаг. Ханцуй нь пиджакны ханцуйнаас 1,5-2 см цухуйж байх ёстой. Өдөр тутмын ажилд өмсөх зориулалттай цамцны завтник буюу тээглүүр нь гарнугалаагүй үед пиджакнаас цухуйх ёсгүй. Завтникийг зангианы хавчаар, цагны оосорын дагуу сонгоно.
  43. 44. Зангиа: Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл байдаг. Гэхдээ зангиа бол костюмны нэмэлт хэсэг л байх ёстой. Иймээс ямар костюм дээр ямар өнгийн цамц өмсч, ямар зангиа зүүх нарийн урлагийг эзэмшвэл зохино. Өдөр тутам, ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд зүүх зангиа нь нэг өнгийн, цулгүй байхаас гадна өнцөг гаргасан дөрвөлжин, гурвалжин, гонзгой дөрвөлжин хээтэй, ташуу судалтай эсвэл дугуй толботой байх нь зохимжтой. Элдэв зураг, гоёмсог хээ угалзтай, бичигтэй төрөл бүрийн цэцгэн хээтэй зангиаг гоёлд, тухайлбал: театр, цэнгүүн, албан бус арга хэмжээнд зүүдэг. Хар зангиаг ёслолын арга хэмжээний үед зүүнэ. Эрвээхэй зангиаг сонгодог загьарын костюм, ёслолын хувцас дээр л зүүнэ. Баяр ёслол дээрч ажил хэрэгч хүн тэр бүр эрвээхэй болон бүчин зангиа зангидахгүй. Харин сюртук, фрак, смокинг зэрэг ёслолын хувцас дээр өнгө ялган зүүнэ. Орчин үед зангианы өргөн 5-9 см болжээ. Гэхдээ нарийн энгэртэй костюм, нарийн захтай цамцтай бол нарийн зангиа зангидна. Мөн давхар ирүүтэй богино хүзүүтэй хүнд нарийн зангиа зохимжтой харагддаг. Зангианы урт богино нь костюм, бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээний талаар байхаар зангидах зүйтэй. Сүүлийн үед залуучууд зангианы оронд бас алчуур зүүх болжээ.
  44. 45. Гутал: Хэрэглээний соёлыг даган гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж, арчилж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл: гутал тань үргэлж шинэ мэт гялалзаж байх ёстой. Сонгодог загварын болон ёслолын хувцсан дээр хар арьсан мөн лакан гутал өмсөнө. Дашрамд дурдахад лакан гутлыг энгийн, өдөр тутмын болон чөлөөт загварын хувцас дээр өмсдөггүй. Үүнийг смокинг, Фрак мэт хувцастай хослуулан өмсдөг. Тухайн гутлыг өмсөхдөө костюмныхээ өнгийг дагуулах шаардлагатай.
  45. 46. Өсгийтэй түрийтэй гоёл төмөртэй ковбоймаягийн гутлыг жинс, як гэх мэт чөлөөтзагварын хувцас, элгэн болон савхин хүрэмэсвэл урт сул загварын пальто, цув дээрөмсөнө. Спорт загварын гутал, пүүзийг жинс,тааран өмд болон биеийн тамирын хувцасдээр өмсөхөөс бус костюм, нарийн нэхээстэйдаавуун өмд дээр үл зохицно.Мөн Гутлаа тэлээ , цүнх, хэтэвч цагныоосортойгоо зохицуулах нь эр хүнийгдэгжин харагдуулна.
  46. 47. Оймс: Костюм дээр шагайгаар болон шилбэний доогуур татсан богино оймс өмсдөггүй. Шилбэний дунд эсвэл шилбэний оройгоор татсан урттай оймс өмсөнө. Оймсны өнгө зангианы дэвсгэр өнгөтэй таарахын зэрэгцээ өмднөөс цайвар байх ёсгүй. Элдэв амьтны зураг, хээ хатгамалтай оймсыг ажил хэргийн үед, костюм дотор өмсдөггүй. Цайвар өнгийн оймсыг жинс, бусад чөлөөт загварын хувцас дээр өмсдөг бол цагаан оймсыг зөвхөн спорт загварын хувцас, пүүз, кэт дотор өмсөнө.
  47. 48. Тэлээ: Чанартай, сураар хийсэн, үнэтэй тэлээ эр хүний гоёл болдог. Тэлээг сонгохдоо гутлын өнгийг харгалзана. Хар гуталтай бол хар, хар саарал, хар хөх, хар ногоон өнгийн, хүрэн гутал өмссөн үед хүрэн, хар хүрэн, хүрэн шар, хзрэн улаан өнгийн тэлээг тус тус хэрэглэнэ. Арал тоног нь хэт том, гялгар төмөртэй, товруутай бүсийг костюм дээр ажилдаа зүүхгүй. Мөн тэлээний арлыг цагны оосор, зангианы хавчаар зэргийн өнгөтэй хослуулж болно.
  48. 49. Хэтэвч: Соёлтой боловсон хүн бүрийн хэвшмэл зохих зүйлийн нэг нь хэтэвчийг тогтмол авч явж зөв хэрэглэж сурах явдал юм. Хэтэвчинд мөгийг тэнийлгэн хийж, цэвэр цэгцтэй авч явах бололцоотойн дээр янз бүрийн зориулалттай карт, чек, үнэт цаас цаашилбал зураг, каленьдар цөөн тооны нэрийн хуудсыг хүртэл хадгалж авч явж болно. Эрэгтэй хүн аль болох нимгэн, овор багатай авсаархан, хэтэвч сонгох нь зүйтэй. Мөн эдэлгээ даахуйц бөх, оёдол сайтай, хатуулгатай хэтэвчийг өдөр тутам хэрэглэх эд тохиромжтой. Ажил хэрэгч хүн элдэв чамин зураг, этгээд хийц загвар, материалтай хэтэвч хэрэглэх нь зохисгүй. Хэтэвчийн өнгийг хавтас, цүнх, мөн гутал тэлээний өнгөтэй хослуулж болно.
  49. 50. Цаг: Эр хүний хувьд үнэтэй, сайхан бугуйн цаг, үзэг онцгой чухал гоёл болдог. Эр хүн цагаараа өөрийн бэл бэлчинг харуулдаг. Иймээс чанартай загвар сайтай бас үнэтэй цаг сонгох нь нэр төрийн хэрэг юм. Цагны оосор суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резин оосор, хэт этгээд чамин хийцтэй цаг костюманд зохихгүй. Мөн тамхины асаагуур, үзэг, гар цүнх эрчүүдийг чимнэ.
  50. 51. Нусны алчуур: Боловсон эр хүн биедээ үргэлж цэвэр алчуур авч явдаг. Энэ нь хамраа хөлсөө арчих гэх мэт гэсэн ариун цэврийн зориулалттай юм. Ийм алчуурыг баруун талын халаасанд хийдэг. Зарим хүн хамрын алчуураа халаасанд хөлс гарын алчуураа өмдний халаасанд г.м. 2 алчууртай явдаг. Үүнээс гадна нэг нөөц алчуурыг зүүн талынхаа халаасанд авч явна. Тухайлбал: хүлээн авалт дээр хажууд нь сууж байсан эсвэл харилцан ярилцаж байсан эмэгтэй даашинз дээрээ санамсаргүйгээр юм дусаачихвал нөөц алчуураа өгч тулах нь жинхэнэ жентлемен буюу боловсон эр болохоо харууллаа гэсэн үг юм. Энэ нь мөн сайхан сэтгэлийн илрэл юм.
  51. 52. Ёслолын хувцасАлбаны болон хүндэтгэл, ёслолын ажиллагаанд оролцохдоо ёсжурмыг сайтар мэдэж тухайн арга хэмжээ, зориулатын дагуузөв, зохистой хувцаслах хэрэгтэй. Урилга дээр хувцас заасан болтүүнийг дагах хэрэгтэй.Их ёслолын хувцас: хойд хормой нь урт бөгөөд хараацайн сүүлшиг хэлбэртэй цээжээрээ задгай цамц нь хар торгон эмжээртэй,хар өнгийн костюм түүний дотуур цагаан танан товчтой цагаанөнгийн элгэвч өмсөж үзүүртээ нугалаастай хатуу зах дээр цагаанбүчин зангиа зүүнэ. Харин энэ хувцсыг тусгай ажлынзориулалтаар өдөр тутам өмсөх бол хар эрвээхэй зангиа зүүнэ.Өдрийн ёслолын хувцас: энгэр хормойгоо ташуу оёдолтой архормой нь урт , хар буюу хар саарал өнгийн костюм юм. Харбуюу саарал хантааз, судалтай, бараан саарал өмд өмсөж, сааралзангиа зүүнэ.
  52. 53. 8.Ёслол хүлээн авалтанд оролцож буй эмэгтэйчүүдийн хувцаслалт Хатагтай нар хүлээн авалт ёслолын бусад арга хэмжээнд орохдоо өмсөх хувцсыг ажлын гоёлын энгийн ёслолын гэх мэт ангилдаг байна. Эдүгээ эмгтэйчүүд сайхан хувцаслах сонголт хийх боломж өргөн болсон нь ажиглагдана. Өглөө өдрийн оройн гэх мэт цаг хугацаанаас хамаарч хувцасаа тохируулах шаардлагатай. Өдрийн буюу 13-20 цаг хүртэлх арга хэмжээнд богиновтор, гоёмсог мөртөө даруу хувцас өмсөх нь зохимжтой. Нимгэн гоёмсог цамц, юбка, хантааз зэргийн хийц зохицолд анхаарвал зохино. Гадаад улсын төрийн тэргүүний айлчлал, үндэсний баярын хүлээн авалт, ГХ-ийн сайдийн зоогт уригдсан тохиолдолд сайхан мөртөө зөв хувцаслах нь чухал юм. Зангиагүй уулзалт, нөхөрсөг зоог зэрэг арга хэмжээний тухай ёслолын арга хэмжээний тухай ёслолын албаныхан хоёр талаасаа сайтар тохиролцож, урьдчилан мэдээлэх ёстой.
  53. 54.  Эмэгтэйчүүд үдшийн буюу өндөр хүндэтгэлтэй албан ёсны зоог, дайллагад оролцохоор уртавтар шагайнаас дээхнүүр буюу шалнаас 15-20 см зайтай байх урт даашинз өмсдөг байна. Энгэр цээж нь задгай бус, төв сайхан урт хийцтэй, сайн чанарын даавун торгон хувцас, эсвэл дан дээл өмссөн байх нь илүү намбалаг харагдана. Эмэгтэйчүүд сайхан дээл өмсөж хүлээн авалтанд орохд аятайхан харагдана. Гутал малгай бээлий цүнх өнгөний хэмжээний хувьд зохицсон байх нь чухал. Театр буюу оройн дайллага цайллаганд энгийн төв мөртлөө сайхан оёсон биед таарсан хувцастай явахыг зөвлөдөг. Малгай гэхэд л нарийн эсгий , хилэн, өдөн гэх мэт олон янз байдаг. Харин түүнийг бие болон өмссөн хувцсандаа тохируулж өмсвөл сайн.
  54. 55.  Хатагтай нар малгайтайгаа байж болох тул түүнийг авах өлгүүрт өгөх шардлагагүй. Харин гэрийн эзэгтэй бусдыг зочилж байгаа үедээ малгай өмсдөггүй. Өдрийн арга хэмжээнд томхон, үдшийн буюу илүү хүндэтгэлтэй арга хэмжээнд жижиг торгомсог цүнх барина. Цүнхээ гуталтайгаа өнгийг нь зөв хосолж барих нь зөв. Бээлийг костюмны өнгөтэй зохицуулан сонгоно. Бээлий гол төлөв урт, торгон, нэхээстэй байдаг. Түүгээр ч барахгүй нөхрөө дагаж хүлээн авалтанд очиж буй хатагтай нөхрийнхөө хувцастай тохируулахад анхаарахад илүүдэхгүй. Гоёл чимэглэл, ээмэг зүүлт хэрэглэх цөм л цаг хугацаатай ажээ. Өдрийн арга хэмжээнд элдэв шүр сувд алтан эдлэл хэрэглэх нь ховор байдаг. Хүн бүхэнд таарсан жор байдаггүй. Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар нь үддэг гэсэн ардын мэргэн сургаал бий. Хувцасаа ч сайн тохируулж, биеэ зөв авч явж, яриа хөөрөө түвшин ухаалаг байх нь эмэгтэй хүнийг улам ч гоо сайхнаар дүрслэхэд тустай. Хатагтай нар хүлээн авалтан дээр монгол дээл өмсч очвол монгол хэв маяг, төрхтэй сайн чанарын торгоор хийсэн байх нь чухал юм. Монгол дээлний шилбэ нь урт нарийн байхад , хятад дээлний шилбэ цэцгэн хээтэй байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax