Дэлхийн соёл иргэншил

2016-05-10,
Дэлхийн соёлын түүхэн тойм Хүй нэгдлийн үеийн соёл Хүй нэгдлийн үеийн соёл нь одоогоос 40-өөд мянган жилийн тэртээгээс МТӨ 4000 жил хүртлэх хугацаанд оршсон ажээ. Хүй нэгдлийн үеийн соёл нь чулуун зэвсгийн хэд хэдэн үеийг дамжсан. Хуучны чулуун зэвсгийн палеолит Мезолит ба дунд чулуун зэвсгийн үе Неолит ба шинэ чулуун зэвсгийн үе Энэ үед соёлын зарим элемент үүссэн. Жишээ нь: Шашны анхны төлөөлөл хэлний эх үүсвэр, муу муухай, сайн сайхны ялгааг ойлгох гэх мэт. Мод, чулуу, арьсыг ашиглан хувцас хунар, зарим эд зүйл хийж эхэлсэн Маги-домд шүтэх Тотемизм-онгонд шүтэх Анимизм-сүнсэнд шүтэх үзэл үүссэн Хэт цахиур нум, сум гарсан Дуурайж зурах урлагийн эх нь тавигдсан Мод ургамлаар сав суулга хийгдэж, нохойг гэрийн амьтан болгосон Сүүлдээ ан агнуур газар тариалан эрхлэх болсон нь соёлын эх бүрэлдсэн Домог сэтгэлгээ хөгжсөнөөс хүний ухамсар сэтгэхүйд нөлөөлсөн Шинэ чулуун зэвсгийн үед урлагийн эх суурь нь тавигдсан. Дүрслэх урлагийн зэрэгцээ дуу хөгжим, бүжиг гарсан. Энэ нь байгалийн үзэгдлийг дуурайж дүрсэлдэг байсан. Месопотамийн Соёл Хүн төрөлхтний хамгийн анхны Соёл иргэншил Дэлхийн дорно дахины Тигр, Ефрат 2 мөрний сав газарт Месопотами үүссэн байна. МЭӨ3200-500 он хүртэлх үеүдэд энэ нутаг дахь Шумер, Лагаш, Ур, Аккад, Урук, Ассир, Вавилон зэрэг хот улсуудаар дамжин эртний соёл иргэншил оршин тогтнож байсан байна. Месопотамийн хот улсуудаас хамгийн анх хүчирхэгжин гарч ирсэн хаант улс нь Эртний Шумер МЭӨ3500-3200 болно. Шумерын хаант улс нь Месопотамийн доод хэсэгт оршин тогтнож байсан бөгөөд Газар тариалан эрхэлж ирсэн анхны нутаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Шумерын оршин тогтнож байсан түүхийг эд өлгийн эх сурвалжуудаар тогтоосон бөгөөд МЭӨ2320 онд Аккадын хаант улсад эзлэгдэн мөхсөн түүхтэй. Шумерын хаант улс Хүн төрөлхтний түүхэнд олон Эд өлгийн болон Оюуны олон үнэт зүйлсийг үлдээсэн. Тухайлбал, Египет, Аккад, Шумерийн дайны үед тэд ЧАРИОТ хэмээх морин тэрэгт армийг анх үүсгэсэн. Мөн он тооллын Сарны хуанли Шумерийн хаант улсын үед үүссэн түүхтэй. Энэ нь цааш Өрнө, Дорно дахинд дэлгэрсэн гэж судлаачид дүгнэдэг. Шумерын хаант улсын үед мөн бичиг үсгийн хамгийн эртний хэлбэр Дүрс үсэг болон Үет бичиг үүссэн. Шумерын иргэншлийн дараа хүчирхэгжин гарч ирсэн дараагийн улс нь Вавилон улс. Аккадын улс Шумерыг мөхсний дараа Месопотамид ноёрхлоо бүрэн тогтоож чадаагүй. Тэдэнтэй Ассир, Ур, Лагаш зэрэг олон хот улсууд хоорондоо өрсөлдөж байв. Эдгээрээс Вавилон улс тодрон гарч ирсэн. Вавилон улсын түүхийг Хуучин Вавилон МЭӨ2000-1600, Шинэ Вавилон МЭӨ7 зууны үе гэж 2 үед хуваадаг. Хуучин Вавилон улс Төр засаглалын хамгийн анхны хэлбэрийг бий болгосон. Хүн төрөлхтний хамгийн анхны бичигдмэл хуулийг Хаммурапи хаан МЭӨ1792-1750 бий болгосон. 282 зүйл бүхий энэхүү бичигдмэл хуульд төр засаг, нийгэм хүний харилцааг бүгдийг зохицуулахыг оролдсон байна. Энэ хууль эртний пиктографи болон дүрс бичгээр хадгалагдан үлдсэн. Вавилоны энэ үеийн түүхийг Шумерын түүхтэй адил эд өлгийн эх сурвалжаар судалдаг. МЭӨ1600 оны үеэс нүүдэлчин Халдей аймгууд Месопотамид довтлон ирж Вавилоны хаант улс мөхсөн. Халдей аймгууд Ассир хотыг түшиглэж өөрийн хаант улсаа байгуулсан. Халдейчууд Месопотамийг нилээд түйвээсэн бөгөөд энэ хэсэг хугацааг “Месопотамийн хар үе” гэдэг. Энэ нь нүүдэлчдийн түүхэн зүй тогтол юм. Энэ зүй тогтол ёсоор хэсэг хугацааны дараа Месопотами урьд хожид байгаагүйгээр өндөр хөгжсөн. Ассирын хаант улс Саргон II хааны үед хамгийн хүчирхэг болсон. Ассир хот уран барилгын төв болсон. Эртний Месопотами дахь хамгийн сүүлийн хүчирхэг хаант улс нь Вавилоны хаант улс МЭӨ612-400 Шинэ Вавилон улс Месопотамийн хамгийн өндөр хөгжилтэй нь байлаа. Барилга архетиктур, Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын хувьд бусдаас хамгийн содон улс болсон. Дэлхийд алдартай ИШТАРЫН ХААЛГА энэ улсын үед бүтээгдсэн бөгөөд 400 онд Перс угсаатанд эзлэгдэн мөхсөн байна. Вавилон: Вавилон (Англи хэл: Babylon) нь эртний Месопотамын хот юм. Эдүгээ Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүгт 85 орчим км зайд орших Ал Хилла хот нь эртний Вавилон хот оршин байсан газар юм. Тигр болон Евфрат мөрний хооронд орших үр шимт хөрс бүхий уг нутагт энд тэндгүй шавар тоосгон балгасууд үзэгдэх нь Вавилоны соёлын үлдэц аж. Түүхэнд өгүүлснээр эртний Вавилон жижигхэн суурин байснаа МЭӨ3000 жилийн үед товойн гарч иржээ. Хот цэцэглэн хөгжихийн хэрээр алдар суу нь түгэх болж, улмаар анхны Вавилон улс бий болжээ. МЭӨ2300 оны орчмоос Вавилон нь “Ариун хот” хэмээн шүтэгдэх болсон бөгөөд уг хотод байсан гэх Семирамисийн дүүжинт цэцэрлэг нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтдаг билээ. Вавилон гэх нэр нь эртний Аккадийн Babilu (bāb-ilы буюу Бурхдын хаалга) хэмээх үгнээс гаралтай грек дуудлагатай үг гэж үздэг. Мөн Библид өөрөөр тайлбарласан байдаг. Эртний Египетийн соёл Эртний Египетийн соёл нь МТӨ мянган жилийн сүүлчээс манай тооллын 332 он хүртэл Египет улс буй болсон нь МТӨ 4000 жилийн сүүлч юм. Египетийн соёл нь шашны соёл байсан. Өөрийн эх орноо дээд тэнгэрийн бүтээл гэж үздэг байсан. Улсынхаа хааныг бурхны элч гэж үзэж байсан. Амьтан бүхнийг шүтдэг. Египет улсын хаанчлалын үеийг 3 хуваадаг. Эртний хаадын үе: Энэ нь соёлын хөгжлийн алтан үе юм. Газар тариалан, барилга, чулуу тоосгоны үйлдвэрлэл хөгжсөн. Бичиг үсэг хөгжиж ном бүтсэн. Дунд хаанчлалын үе: Металл хайлуулж юм хийдэг болсон. Хүрэл зэвсэг хийгдсэн. Шилэн урлал гарсан. Анагаах ухаан, математик хөгжсөн. Урлагийн төрлөөс уран баримал пирамидын урлаг хөгжсөн. Шинэ хаанчлалын үед: утга зохиол хөгжсөн. Үргэлжилсэн үгийн зохиол зонхилж байсан. Эртний Египетийн соёл хүн төрөлхтний соёлын бас нэг эх үндэс юм. Эртний Грекийн соёл Грекийн агуу их сэтгэгч Платон. Египетийн соёл бол хүн төрөлхтний соёл иргэншлийн эх нь юм гэж үзсэн. Шинжлэх ухааны судлал хөгжсөн. Нарны хуанли тэнгэр газрын зураглал бий болсон. Бие сэтгэлээрээ өв тэгш чөлөөт шүтэн бишрэх үзэл дэлгэрсэн. Боловсрол хүмүүжлийг эрхэм болгосон. Грекчүүд бол “Орчин үеийн сэтгэлгээний салбарыг үндэслэгч эцэг” гэж дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Философи Грекээс эх авч хөгжсөн. (Сократ, Платон, Гераклит, Аристотель) Байгаль математик хөгжсөн (Пафагор, Евклид, Архимед) Одон орон, сансар судлал, түүх судлал хөгжсөн Орчин үеийн урлагийн бүх төрөл зүйл Грекээс эхтэй Анхны мөнгөн тэмдэгт Грекд буй болсон. 4. Эртний Римийн соёл Эртний Римийн соёл нь эртний Грекийн соёлын хэсэг буюу төгсгөл юм. Бусад улс гүрнүүдийн соёлоос онцгой ялгарах юм байхгүй. Дээр үеэс дайнч улс байсан. Харин тодорхой хэмжээний материаллаг соёлыг буй болгосон. Жишээ нь: Рим хотоо дэлхийн төв гэж нэрлэж байсан. Римийн соёлын гол төлөөлөгч нь Цицерон юм. Уран илтгэгч зохиолч, нийтлэгч улс төрч байсан. МТ И зуунд загалмайтны шашин дэлгэрсэн (Христос). Есүс христийг ертөнцийн эзэн хэмээн шүтсэн. Видантын соёл: МТ-ын 1395-1453он 1330 онд Константинополь хот Византын нийслэл болсноор соёл иргэншлийнх нь суурь тавигдсан. (Константин гэж эзэн хаан) Өөрсдийнхөө үе угсааг Римчүүдээс үүсэлтэй гэж үзэж байсан. Үндсэн агуулга нь Христос шашны соёл байв. Гар урлал эрчимтэй хөгжсөн бурхны хөргийг эрхэмлэдэг байсан. Сүм хийд урлаг харилцан нөлөөлсөн. Сүм хийд нь грек римийн сүм хийдээс ялгаатай тал нь гадаад төрх байдлыг онцгой үзэж байсан. Сүм хийдийн уран барилга хөгжсөн. 5. Эртний Энэтхэгийн соёлын тухай Хүн төрөлхтний соёлын эртний өлгий орон бол Энэтхэг юм. Шашин философийн олон талыг агуулж байсан. Бас нэг онцлог нь ертөнцийн нууцад нэвтрэх оролдлоготой холбоотой. Бас нэг онцлог нь хүний дотоод ертөнцийг танин мэдэхэд чиглэсэн. Шашны зэрэгцээ Шинжлэх ухаан урлагийн төрлүүд хөгжсөн. Юуны өмнө гүн ухааны сургуулиуд буй болсон. (Вайшешика, Веданта, Иог, Миманаа, Нъяя, Санкхъя) Математик одон орон, хэл шинжлэл, анагаах ухаан хөгжсөн. Уран сайхны соёл, утга зохиол хөгжсөн Буддизм эрчимтэй өрнөн дэлгэрч байсан. 4 үнэний сургаалыг дэлгэрүүлсэн. (1. Зовлон үнэн, 2. Шалтгаан, 3. Зовлонгоос салах, 4. Зовлонгоос салах арга зам) “Хүн зовлонгоос аврагдахын тулд олон муу зүйлээс татгалзаж, өөрийгөө боловсруулах” Буддизмийн номлол сургаал нь хүмүүст илүү ойр байдаг. Энэтхэгчүүд амьтадыг онголон шүтэж байсан. Энэтхэгийн уламжлалт соёлыг өөр хоорондоо салшгүй холбоотой хөгжим бүжиг, дуу театргүйгээр төсөөлөх арга үгүй. Үүний нийтлэг чанарыг кино урлаг нь илэрхийлдэг. Эртний Хятадын соёл Соёлын нэн эртний уламжлалтай орон бол Хятад юм. МЭӨ 2000 жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг. Онцлог нь: Бодит амьдралыг эрхэм болгодог. Амьдарч буй энэ биенд ашигтай юм юу байна гэж Зан үйл, төр нийгмийн билэгдлийг их гол болгодог байсан Тэнгэр байгалийг шүтэж ирсэн МЭӨ 1000 жилийн үеэс Хятадад нийгэм эдийн засгийн дэвшил гарсантай уялдаж соёлын амьдралд өөрчлөлт болсон Газар тариаланд усжуулалт буй болж хотууд төвлөрч байсан Кунз-хүмүүсийн харилцааны тухай Даосизм хэмээх шашны урсгал (байгалийг танин мэдэх) Легизм ёс суртахууны, горим журмын тухай зэрэг үзэл суртлууд байсан МЭӨ ИйИ зуунд цаасны үйлдвэр, одон орон байгаль судлал хөгжсөн Уран сайхны соёл их хөгжсөн Уран барилга (Их цагаан хэрэм Бээжингээс 750км зайд оршино. Өргөн нь 5-8м өндөр 10м

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

IH saihan
бичсэн Зочин цаг: 23:59, 2019-09-16 | Холбоос | |



:-)
 
xaax