боловсрол

2016-05-04,
Боловсрол эзэмшиж, ур чадвараа хөгжүүлэх нь надад яагаад чухал вэ? Түүнтэй илүү адил болоход тусалдаг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд боловсрол чухал байр суурийг эзэлдэг. Боловсрол эзэмших нь биднийг бие даасан байдлаа хөгжүүлэхэд туслан, гэр бүлээ тэтгэн, сүм болон дэлхийд илүү их үйлчлэл үзүүлж болох ойлголт болон ур чадвараар хангадаг.  Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ Таны амьдралын туршлагуудад боловсрол тань таныг хэрхэн бэлтгэж тусалсан бэ? Танд болон таны гэр бүлд ямар мэдлэг, боловсрол болон ур чадвар хамгийн ашиг тустай байна вэ? Та өөр ямар зүйл сурахыг хүсч байгаа вэ?Боловсрол болон суралцах талаар залуу эрэгтэйчүүд ямар хандлагатай байна вэ? Боловсрол тэднийг одоо болон ирээдүйн хариуцлагад нь хэрхэн адислах вэ?Эдгээр судар болон материалуудыг залбирч судал. Боловсролын ач холбогдлыг ойлгоход нь залуу эрэгтэйчүүдэд юу туслах вэ?2 Нифай 9:29 (Хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас суралцсан байх нь сайн хэрэг)C ба Г 88:76–80 (Сүнслэг болон зуурдын зүйлсийн талаар бид сурч мөн заах ёстой)C ба Г 88:118 (Судлахаар мөн итгэлээр суралцагтун)C ба Г 90:15 (Бид сайн ном уншиж, хэл сурч, хүмүүстэй танилцах хэрэгтэй)C ба Г 130:18–19 (Бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн, энэ нь амилуулалтанд бидэнтэй хамт сэргэн босох болно)Д.Тодд Кристоффэрсон “Ах нар аа, бидэнд хийх ажил байна,” Ensign эсвэл Лиахона,2012 оны 11-р сар, 47–50“Боловсрол,” Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 55–59“Боловсрол,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 9–10 Аврагчийн арга барилаар заах нь Аврагч заасан тэдгээр хүмүүсээ мэддэг байсан. Тэрээр тэдэнд өсч хөгжихөд нь туслах онцгой арга замуудыг ашигладаг байсан. Боловсрол чухал болох талаар ойлгоход нь залуу эрэгтэй бүрд туслахын тулд та ямар онцгой арга замуудыг олж чадах вэ?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax