Дуу хөгжим хүний биед нөлөөлөх нь

2016-04-13,

     Хүн төрөлхтөний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу, хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг.Тэгвэл дэлхийн эрдэмтэд дуу хөгжим сонсох нь хүний биед сайн нөлөөтэй талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Ялангуяа энэхүү судалгаа нь өвчтэй хүмүүст илүү хамааралтай гэнэ.

     Тодруулбал дуу хөгжим сонсох нь өвчтэй хүмүүсийн биед гайхалт өөрчлөлтийг авчирч, эдгэрэлтийн хугацааг түргэсгэдэг байна.
Дуу хөгжим гэдэг хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судалгааныхан хэлжээ. Ингээд эрдэмтэд ямар нэгэн өвчтэй хүн өдөрт 2 -3 цаг тогтмол хөгжим сонсох нь өвчний эдгэрэлтийг нэлээд хувиар түргэсгэнэ гэжээ.
Мөн хүүхдийн оюун ухаан дуу хөгжимтэй холбоотой бас нэгэн сонирхолтой судалгааг судлаачид хийсэн байдаг. Хүүхдэд багаас нь тохиросон дуу, хөгжим сонсуулах нь оюун ухаан хөгжүүлэх тоглом, дасгалаас илүүтэй хүүхдийн сэтгэлгээг тэлдэг байна.

     Харин Рок Хип Хоп дуунууд хүний биед сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Тэр тусмаа рок дуунууд. Усны талстанд хийсэн туршалтаар намуухан дуу тавьхад ус гоё талсттай байхад рок хип хоп дуу тавьхад усны талст ямар ч хэлбэр гальбаргүй болсон гэх мэт олон туршилт байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax