хошин шог үүсэл

2016-05-04,
Шог зохиолНийгмийн амьдрал, хүмүүсийн зан харилцаанд байгаа гэм дутагдлыг инээдэмтэй байдлаар шоглон шүүмжилж дүрсэлсэн зохиолыг шог хошин зохиол гэнэ. Шог хошин зохиолд гарч буй инээдэмт байдлын гол үндэс нь юмс үзэгдлийн хэлбэр, агуулгын зөрчил юм. Шүлэг, өгүүллэг, жүжиг зэрэг уран зохиолын аль ч төрлөөр шог хошин зохиол бичиж болдог ажээ. Бэлэн Сэнгийн шог яриа, Ж.Свифтийн "Гулливерийн аяласан түүх" роман, Н.В.Гоголийн "Байцаагч түшмэл" жүжиг, Ц.Доржготов, Ж.Барамсай нарын шог өгүүллэгүүд үүнийг нотолно. Шоглон үзүүлж буй зүйлээ хурц тод дүрслэн харуулахын тулд хэтрүүлэл, егөөдөл, ёгтлол зэрэг хэлний яруу хэрэглүүрийг өргөн ашигладаг. Бодит байдалд харьцах яруу сайхны инээдэмт харьцааны олон өнгө аяс, шүүмжилж буй зүйлдээ хандах байдлаас шалтгаалан шог хошин зохиолыг дотор нь ингүүн шог, энгийн шог, хошин шог гэж гурав хувааж болох юм. Ингүүн шог гэдэг бол хорлолт муу явдал, гэм дутагдлыг уг уурхайгаар нь хорсолтой шүүмжилсэн шинжтэй байдаг бол энгийн шог зохиол нь нийгэм, хувь хүний амьдралд оршиж буй гэм буруутай үйлдэл, хоцрогдсон дадал заншлыг буруушаан шүүж амьдралаас шахан зайлуулахад чиглэдэг. Тэгвэл хошин зохиол нь дэвшилтэй сайн зүйлд ч болов хаа нэг байдаг гэм дутагдлыг нөхөрсөгөөр тохуурхан шүүмжилж арилган сайжруулах чиглэлтэй байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax